Магнитогорск дахь дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн тоо 37 боллоо

Магнитогорск хотын  орон сууцны байшингийн нэг орц нурснаар амь үрэгдсэн хүний тоо 37 болж, тэдний дотор зургаан хүүхэд байна.  Бас дөрвөн хүн хэрхэсэн нь тодорхойгүй байна. Оросын Онцгой байдлын яам хамгийн сүүлд ийм тоо баримтыг мэдээлжээ.

Аврагчид нурангийг ухаж зайлуулах ажлыг гараар болон тусгай техникээр хийж, дөрвөн ээлжээр ажиллаж байгааг телевизийн “Россия 24” суваг мэдээлсэн байна. 

Мөрдөн байцаах хороо ахуйн хий дэлбэрснийг эмгэнэлт явдлын гол шалтгаан гэж үзэж байгаа аж.

Энэ явдал арванхоёрдугаар сарын 31-ний үүрээр болсон юм. Нуранги дороос зургаан хүнийг амьдаар нь гаргаж чадсан байна. Тэдний нэг нь арваннэгэн сартай бяцхан хүү байжээ. Түүнийг Москвад нисэх онгоцоор хүргэсэн юм.  Одоо Ваня Фокины бие дээрдэж байгаа гэж Хүүхдийн мэс засал, гэмтэл согогийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эмч нар ярьж байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин