Мэс засалч мэс ажилбарын үеэр дуг хийжээ

Хятадын нэг мэс заслын эмч мэс ажилбар хийж байхдаа мэс заслын ширээ дэрлээд унтаад өгчээ. Хамт ажиллагсад нь ядарсан эмчийн зургийг авч, Сүлжээнд тавьсан бөгөөд харин сүлжээний хэрэглэгчид мэс засалчийг буруушаагaaгүй, харин ч түүгээр бахархаж байжээ гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.
Энэ явдал нэгдүгээр сарын 3-нд Гуйяны 6 дугаар клиникт болжээ. Мэс засалч Луо Шанпэнг энэ өдөр бараг 20 цаг ажиллаж, дараалан 5 мэс засал хийсэн байна.
Гар нь бараг тасраад унах шахсан нэг эрэгтэйг хараад, хөөрхий эмч зургаа дахь мэс заслаа хийхийг зөвшөөрчээ.
Өвчтөн махны машинд гараа гэмтээсэн байна.
Мэс заслын үеэр эмч нүдээ жаахан амраахаар шийдэж, гэвч гэнэт унтаад өгчээ. Сувилагч бүсгүй түүний зургийг авч, нийгмийн сүлжээнд тавьсан байна.
Сүлжээний хэрэглэгчид өөрийн ажилд бие сэтгэлээ зориулсан эмчийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ.
Би түүнд мэс засал хийхээр шийдсэн, учир нь эс бөгөөс тэр эр гаргүй болох байсан юм гэж Луо эмч хэлсэн байна.
“Би нүдээ амраах гэсэн, харин мэс заслын ширээ дэрлээд унтчих юм гэж бодоогүй” хэмээн эмч хэлжээ.
Би өвчтөний гарыг оёчихоод, цусны эргэлтийг сэргээхийн тулд гарыг нь бариад унтчихсан байна лээ гэж тэр бас ярьсан байна.
Одоо өвчтөний бие дээрдэж байгааг тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ