Орос улс БНАСАУ-д АЦС барих санал “нууцаар” тавьжээ

Оросын эрх баригчид  Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзвал, тус оронд атомын цахилгаан станц барихыг БНАСАУ-ын засгийн газарт санал болгожээ. “Вашингтон пост” сонин  америкийн эх сурвалжийг иш татан ингэж мэдээлсэн байна.

 

Тус сонинд бичсэнээр,  саналыг 2018 оны намар тавьсан бөгөөд сүүлд нь АНУ-ын тусгай албад үүнийг  олж мэджээ.

 

Хэлцлийн болзлоор бол,  Орос улс АЦС -ыг ашиглаж,  дараа нь зэвсэглэл хийхэд ашиглах эрсдэлийг багасгахын тулд  дагалдах бүтээгдэхүүн, хаягдлыг  өөрийн нутагт буцаан татах ажээ гэж сонинд бичсэн байна.  

 

 АНУ, БНАСАУ-ын хэлэлцээг  тасалдуулах нь Оросын талын саналын зорилго  бөгөөд үүнээс гадна  ОХУ БНАСАУ-ын эрчим хүчний зах зээлд тодорхой хувийг олж авахаар эрмэлзэж байгааг уг санал харуулж байна гэж  сонины өгүүлэлд бичжээ.

Оросын эрх баригчид нийтлэлийг одоогоор тайлбарлаагүй байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин