Хүнд өвчнөөсөө болж 45 жил эмнэлэгт амьдарсан эр

Мет Паола Мачадо хэмээх эр амьдралынхаа ихэнх цаг хугацааг буюу 45 жилийг эмнэлэгт, эмнэлгийн орон дээр өнгөрүүлжээ. Төрөлхийн саа өвчтэй төрж, 24 цагийн турш эмч нарын хяналтад байсаар ийнхүү он удаан жилийг эмнэлэгт өнгөрүүлсэн байна. Түүний амьдралд утга учир оруулдаг зүйл бол компьютер болон телевизийн олон ангит кинонууд юм.

Тэрээр "Миний амьдралын хэв маяг нэгэн хэвийн өнгөрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй. “Өдөр болгон хийдэг зүйл минь гэвэл эмнэлгийн коридорын нэг захаас нөгөөг хүртэл тэргэнцэртэйгээ “аялна”.

Өөр бусад хүмүүсийг харна, танилцана тэгээд л боллоо. Тэдний хувьд хэд хоноод л эмнэлгээс гарна. Харин миний амьдралын тойруулга яг л нэг давтамжаар өнгөрсөн гэж” ярьдаг.

Хөл бөмбөг болон бусад тоглоомууд миний амьдралын хэв маягт тохирохгүй ээ. Би тоглохыг маш их хүсдэг, гэхдээ энэ боломжгүй зүйл мэт боловч би яг тоглож байгаа юм шиг бодитоор төсөөлж чаддаг юм шүү.

Паологийн ээж түүнийг дөнгөж төрүүлээд хоёрхон хоногтой байхад нь өвчний улмаас хорвоог орхижээ.

Лигиа Марсио Физетогийн яриа

Физетто хэмээх эмэгтэй Паолог эмнэлэгт хэвтээд удаагүй байхад нь нойрсуулагч сувилагчаар анх ажилд орж байжээ.

Тэрээр “Энд байгаа хүүхэд болгоныг харах болгонд надад гунигтай санагддаг, жаахан ч хөдөлгөөнгүй амьдарна гэдэг ямар хэцүү болохыг би ойлгож 1970-аад оны үед саа өвчин болон полимелиотоор өвдсөн хүмүүсийг тусгаарлахаас гадна “устгадаг” хэцүүхэн цаг үе байсан.

/зургийн тайлбар. Бразилийн эмнэлэгт Полимелиотоор өвдсөн хүүхдүүд/

Цөөн хэдэн өсвөр насны хүүхдийг л эмнэлэгт удаан хугацаагаар эмчлэхээр болсон юм даа" гэж хуучиллаа.

Тэдний ихэнх нь 10-аас дээш жилийг энэ эмнэлэгт өнгөрүүлсэн гэж сувилагч бүсгүй хэлжээ. Тэдний нэг нь Паоло Мачадо юм. Түүнтэй хамт эмнэлэгт байсан нөхдөөс хамгийн сүүлд хамт үлдсэн найз нь Элиана. “Бидний хоорондын харилцааг яг ийм, тийм гэж хэлэхэд хэцүү л дээ, зарим хүн бид хоёрыг яг л эхнэр нөхөр гэж боддог” гэж Элианна ярив.

Мет Паола Мачадогийн яриа

Би түүнд нэгэн өдөр гэнэтийн бэлэг барьсан юм. Тэгэхэд би 32-той байсан санагдана. Түүний нүдийг дараад нэгэн газар аваачсан юм.

Мэдээж бусдын тусламжтайгаар. Тэгээд түүний нүдийг нээхэд тэр дуу алдаж билээ.

/Зургийн тайлбар. Элиана бид хоёр зэргэлдээ орон дээр /

Бид хоёр далайн эрэг дээр очиж, наранд нарлан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн.

Тэр анх удаа л тийм сайхан мэдрэмжийг мэдэрсэн гэсэн. Элианагийн өрөөнд компьютероос гадна олон номууд өрөөстэй байдаг.

/Зургийн тайлбар. Элина бид хоёр далайн эрэг дээр /

Би харин компьютерийн “фен” л гэсэн үг. Энэ оны тавдугаар сард л гэхэд би 65,000 долларыг онлайн компаниас олсон.

"3D animation serial"-ыг нөхдийн хамт бүтээсэн нь энэхүү ашиг орлогыг авчирсан.Мэдээж миний найз Элиана надад тусалсан.

3D animation serial

Тэрээр энэхүү бүтээлийнхээ санааг Элианагийн зурдаг байсан комикс зургаас санаа аван хэрэгжүүлжээ.

Түүнд энэхүү 3D сериалыг хийхэд хүүхэлдэйн киноны мастер гэгддэг Бруно Саггес нэлээд тусалжээ.

Мачатогийн өрөөнд очоод түүнтэй ажиллахаад үнэхээрийн тааламжтай байсан.

Түүний гаргасан дизайн нэг л тайван, амгалан байдлыг надад мэдрүүлж байсан шүү гэж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Бруно хэлжээ. Хүнд хүсэл, мөрөөдөл зорилго байхад юуг ч хийж, бүтээж болдог Бруно Мачадогоос ойлгосон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ