Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулснаа ҮАБЗ-д танилцуулахыг хүсч байгаа талаараа мэдээлэл хийнэ.
  2. 11.30 цагт Төрийн ордны В танхимд Өргөдлийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 
  3. 10.00 цагт VII Зая гэгээн таалал төгссөнтэй холбогдуулан МБШТ Гандантэгчэнлин хийд, Зая гэгээний Гүшиг дацан, Шавь нарын төлөөллөөс хурал номын зан үйл, горим дарааллын талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  4. Сонгуулийн ерөнхий хороо 11.00 цагаас Засгын газрын 11-р байрны дугуй зааланд УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42-р тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
  5. "Эрдэнэс-Тавантолгой" ХК Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран "Эрдэнэс-Тавантолгой - Инноваци, үйлдвэрлэл" зөвлөгөөнийг 08.30-14.30 цагийн хооронд Туушин зочид буудалд зохион байгуулна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ