“American Airlines”-ийн 900 гаруй нислэг цуцлагдав

АНУ-ын иргэний агаарын тээврийн “American Airlines” компанийн компьютерийн бүртгэлийн системд нь доголдол үүссэнээс болж лхагва гаригт бүх нислэг нь түр хугацаагаар зогссон байна. Хойд Америкийн зүүн эргийн цагаар 15.00-17.00 цагийн хооронд хийгдэх нислэгүүд хойшлогджээ.

Түр хугацааны энэ гэмтэл 900 гаруй нислэгийг саатуулсан аж. Гэмтлээс болж нислэгээ хүлээсэн зорчигчид нисэх буудлуудад дүүрч, ачааллыг нь нэмэгдүүлсэн байна. Тасалбарын бүртгэлийн системд гарсан доголдлыг зассан ч, нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимдоо орж амжаагүй байна.

Системийн гэмтлээс болж хохирсон зорчигчдод онгоцны нислэгийнхээ өдрийг өөрчлөх болон өөр нислэг сонгож, тасалбарын мөнгийг буцаан олгох боломжийг компанийн удирдлагын зүгээс олгожээ.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ