Сансрын нисэгч 5 см-ээр өндөр болжээ


НАСА-гийн сансрын нисэгч 39 настай Энн Макклейн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-наас сансарт байгаа бөгөөд энэ хугацаанд тэр мэдэгдэхүйц өндөр болжээ.


“Би сансарт нисэхээс өмнөхтэй харьцуулвал, хоёр дюймаар (5 сантиметр гаруйгаар – ред.,)  өндөр болсон байх юм” гэж  тэр өмсгөлөө дахин өмсөж үзсэний дараа Твиттер дэх өөрийн хуудсанд мягмар гарагт бичсэн байна. 


Сансарт таталцлын хүч байдгүйгээс болоод хүний өндөр ерөнхийдөө ойролцоогоор 1-2 сантиметрээр нэмэгддэг гэж Японы сансрын судалгааны агентлаг – JAXA түрүүнд нь мэдээлж байсан юм. 


Одоо оросын сансрын нисэгч Олег Кононенко, америкийн  Макклей, Давид Сан-Жак (Канадын сансрын агентлаг) нар Тойрог замын станцад ажиллаж байгаа юм.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин