Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт СХД-ийн иргэний танхимд Япон улсын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 20 дах жилдээ СХД-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. 

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд ахмад дайчин С.Хорлоо төр засгийн удирдлагуудын талаар мэдээлэл хийнэ

14:30 цагт Ashian challenge cup тэмцээнд жил дараалан түрүүсэн Монголын хоккейчид Airchina онгоцоор эх орондоо ирнэ.

15:30 цагт Хавдар судлалын төвийн байр ашиглалтад орсноос хойш анх удаа дээврийн их засварын ажлыг Японы засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ Хавдар судлалын төвийн өргөтгөлийн хурлын танхимд болно. Арга хэмжээнд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон албаны бусад хүмүүс оролцоно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ