Тураалд орсоны охины байдлыг тайлбарлав

Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч Анна Кузнецова Москвад гэртээ тураалын шинжтэй олдсон таван настай охины байдлыг тайлбарлав гэж хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгчдийн хүрээлэн өөрийн Фейсбукт мэдээлжээ.
Одоо Анна Кузнецова болсон явдлын нөхцөл байдлыг тодруулж байгаа гэж тус хүрээлэнгийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Хууль сахиулагчид Москвагийн нэг байранд ганцаараа байсан хүүхэд олдсоны дараа шалтгалт хийж байгааг нийслэлийн цагдаагийн байгууллагын хэвлэлийн албанаас түрүүнд нь РИА Новости агентлагт мэдээлжээ.
Хажуу өрөөнд хашигарч, уйлаад байна гэсэн хөршүүдийн гомдлын дагуу цагдаа нар байрны хаалгыг нээсэн байна.
Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар, таван настай охин тураалд орсон шинжтэй байжээ. Түүнчилэн хүзүүн дэх зүүлт нь хүүхдийн арьсанд шигдсэн байсан байна. Охинд нийгмийн дадал дүй байхгүй байгаа учир хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл түүнийг Маугли хэмээн нэрлэсэн байна.
Мөрдөн байцаах хорооны ажилтнууд “бусдын амь насыг бүрэлгэхээр завдах“ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хүүхдийн эхийг саатуулж, байцааж байгаа аж.
Нийслэлийн хүүхдийн эрхийн асуудал эрхэлэсэн бүрэн эрхт төлөөлөгч Евгений Бунимович ч энэ хэрэг явдлыг тайлбарласан байна. Нийгмийн албадад энэ гэр бүлийн тухай мэдээлэл байгаагүй гэж тэр онцлон тэмдэглэжээ.
“Мэдээлэл ирж байсан эсэхийг мэдэх хэрэгтэй. Энэ чинь тусдаа байшин биш, айлын өрөө шүү дээ. Тэгэхлээр, тэнд юу болоод байгааг хөршүүд нь өмнө нь ч мэдэж байсан байх учиртай. Тиймээс одоо яагаад ийм явдал болсон, аль эрт ажиллах ёстой байсан тэр албад яагаад ажиллаагүйн учрыг олох хэрэгтэй” гэж Бунимович ням гарагт телевизийн “Россия-24” сувгийн нэвтрүүлгээр хэлсэн байна.
Одоо байдлыг хяналтад байлгаж байгаа тэр тэр мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ