Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл амжилттай зохион байгуулагджээ

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьсан юм. Ноён Ү.Ясүхиро дээрх хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн оны сүүлээр гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл энэхүү санамж бичгийн дагуу манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэлээ амжилттай хийлээ. Байт харвааны шигшээ багийн тамирчид 2 дасгалжуулагч, 10 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Японы Оказаки хотын "Айчи" Аж үйлдвэрийн сургуулийн талбайд 2019 оны 2-р сарын 20-ноос 3-р сарын 9-нийг хүртэлх нийт 18 хоногийн бэлтгэлийг хийжээ.
Бэлтгэлийн төгсгөлд буюу, 2019 оны 3-р сарын 5-наас-7-нд "Айчи" их сургуулийн оюутан тамирчидтай нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулж амжилттай оролцсон байна. Тэмцээнийг урьдчилсан харваа, хувийн шигшээ харваа, холимог багийн төрөлөөр тус тус зохион байгуулжээ. Урьдчилсан харваанд эрэгтэйчүүдээс Б.Адьяасүрэн – 655, Ж.Гантөгс -654, Б.Отгонболд - 654, Ө.Нэхийт - 650, Б.Пүрэвсүрэн - 640, Б.Тэнгисболд - 625 оносон бол, Эмэгтэйчүүдээс А.Энхтуяа-611, Б.Урантунгалаг – 605, Г.Уянга – 603, П.Мишээлт -588 оножээ.
Хувийн шигшээ харваанд Б.Отгонболд түрүүлж, Хикару Хонда, Б.Урантунгалаг нар удааллаа.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ