Дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” дуу “Multimedia awards 2019” уралдааны тэргүүн байрт шалгарлаа

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар бие даасан “Save” цомгийнхоо анхны уран бүтээл болох “Welcome to Mongolia” дууны клипээ шинэ оны эхний өдөр үзэгчдэдээ хүргэсэн билээ. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох жуулчдад хүргэхээр “Цолмон трейвэл” компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм.
Тэгвэл дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” уран бүтээл ITB Berlin 2019 олон улсын аялал жуулчлалын томоохон наадмын “Multimedia awards 2019” уралдаанд өрсөлдөн нэгдүгээр байр эзэлжээ.

Дуучин М.Мягмар “Welcome to Mongolia” дууныхаа клипийг “Cross animation” студийн уран бүтээлчидтэй хамтран нэг жилийн турш дөрвөн улирал дамнан хийсэн юм. Уг дууны аяыг Ж.Түвшинжаргал, үгийг “Цолмон трэйвел” компанийн захирал М.Навчаа бичин англи хэл дээрх үгийг “Mаgnоliаn” хамтлагийн дуучин Б.Дөлгөөн бичжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ