Түрээсийн дугуйн үйлчилгээг ирэх сарын 1-ээс нээнэ

“UBike” түрээсийн дугуйн үйлчилгээг ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болсон байна. Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно.
Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана.
БАЙРШИЛ:
Д.Сүхбаатарын талбай
120мянгат
Хүүхдийн зуу
Тedу худалдааны төв
Цэцэг төв
Багшийн дээд
UBH цэнтр
Баруун дөрвөн зам
Зайсан Зүүн дөрвөн зам
Хүүхдийн урлан бүтээх төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ