1562 айлын түрээсийн орон сууц баригдаж байна

Түрээсийн зориулалтаар 1562 айлын орон сууц баригдаж байгаа талаар Барилга хот, байгуулалтын яамнаас мэдээллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 120, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 315, "Буянт-Ухаа 2” хорооллын 972, Дундговь аймгийн 20 айлын орон сууц ашиглалтад орох аж. Үүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135 айлын орон сууцны барилга байгууламжийг улсын комисс хүлээж авсан байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 315 айлын орон сууцны барилга хоёрдугаар сарын 25-наас дулаан авч эхэлжээ. Одоо барилга угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сарын 31-нд ашиглалтад оруулах гэнэ. Тэгвэл “Буянт-Ухаа 2” орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ