Хятадууд тусламж хүслээ

БНХАУ-д өнгөрсөн сараас тархаж эхэлсэн H7N9 вирусийн гаралтай шувууны томуу дэгдэж нийт 77 хүн халдвар авсны 16 нь амиа алджээ. Шувууны ханиад зогсох шинжгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан тус улсын эрүүл мэндийн газар олон улсын экспертүүдийн багийг урихын зэрэгцээ   Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас дэмжлэг хүссэн байна.  Хятадын шинжээчдийн хэлж буйгаар тус өвчин нь хүнээс хүнд халдварлагдаад байгаа нь асуудлын гол болж байгаа гэжээ.

Хятадыг зорьж байгаа эрдэм шинжилгээний баг нь АНУ, Европын Холбооны улсууд болон ДЭМБ-ын эпидиомологи болон лабораторийн мэргэжилтэн, шинжээчдээс бүрдэж байгаа гэнэ.  Тэд нэн түрүүнд халдварын голомтуудад ажиллаж үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ажээ. Цаашлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналтыг тодорхойлох болно хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ