Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт “Блю скай” зочид буудалд  түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээр, ҮЭ-ийн оролцоо”, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ”, “Цалин хөлс, ажил амралтын цаг, ХАБЭА-н асуудал”, “Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал”, “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, маргаан зохицуулалтын асуудал” зэрэг таван сэдвээр салбар хуралдаан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд энэхүү чуулганаас нэгдсэн зөвлөмж энэ үеэр гарна.

10.00 цагт “Улсын тариаланчдын зөвлөгөөн” Төрийн ордны их танхимд болно.

10.00 цагт Төв банкны үүдэнд Хохирогчдын нэгдсэн холбоо, "Капитал" банканд 20-иос дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн удирдлагуудын албан тушаалын хэрэг, хууль бус зөрчлийн талаар мэдээлэл хийж, дараа нь АТГ-т очиж шалгуулах хүсэлтээ өгнө.
11:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадад зориулагдсан цогц үйлчилгээтэй анхны асрах төвийн асрамжийн газрыг барих хандивын үйл ажиллагаа эхэлж байгаа талаар “Итгэлт өргөө” төслийн багийнхан мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ