АНУ-ын Чикаго хотод алга болсон монгол эмэгтэйг олжээ

АНУ-ын Чикаго  хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй, Н.Амарзаяа сураггүй алга болсон талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгсэн. Бүсгүйг эрэн хайх ажиллагааг Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулжээ. Үүний үр дүнд бүсгүйг өнөөдөр олсон байна. Тэрээр ямар нэгэн гэмт хэргийн золиос болоогүй, золгүй явдал тохиолдоогүй бөгөөд 10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн тул хүндэтгэх шалтгааны улмаас холбоо барих боломжгүй байсан гэдгээ хэлжээ. 

Н.Амарзаяа өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны бямба гаригт Чикаго хотын хойт дүүргээс алга болсон бөгөөд тус хотын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гаргаагүй байсан юм. Чикаго хотод оршин суудаг монголчууд нэгдэн, түүний унаж явсан автомашиныг хайж, хувийн мөрдөгч хөлслөхөөр хандивын аян өрнүүлж эхлээд байсан  юм. Мөн Чикаго хотод сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ