Халаасны хулгай томоохон эмнэлгүүдийн орчимд нэмэгджээ

Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ оны нэгдүгээр улиралд гэмт хэргийн тоо буурсан байна. Тус хугацаанд нийслэлд 6000 гаруй хэрэг илрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар буурсан тоо аж. Тодруулбал, хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 47.6 хувь, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь, халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар буурсан байна. Халаасны хулгай нь эмнэлгийн орчимд гарах нь нэмэгдэж байгаа учраас томоохон эмнэлгүүдэд камер байршуулах, иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнчлэн нийтийн байранд шалгалт хийсэн аж. Ингэхэд 649 аж ахуйн нэгж нийтийн байр түрээслэх чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Үүнээс зөвшөөрөлтэй гэрээ 195, зөвшөөрөлгүй 454 аж ахуйн нэгж байна. Нийтийн байр шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 этгээдийг олж тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ