“Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар боллоо.
Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ