Шинээр томилогдсон хотын хоёр орлогч дарга, дөрвөн төслийн удирдагч

Засгийн газраас Нийслэлийн Засаг даргыг хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон.

Хотын дарга С.Амарсайхан томилгоо хийх санал буюу нэр дэвшигчдийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар зөвшилцөж, дэмжсэн юм.

Харин өнөөдөр бүтцийн өөрчлөлт хийж зарим даргыг чөлөөлж, томилсон байна.

Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нарыг чөлөөлсөн байна.

Харин Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмаа нарыг томилжээ.

Дөрвөн төслийн удирдагчаар:

Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбат, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүх, Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ