Дарга болох гэсэн биш даанч яав даа, яг "зэрэг нэмэхийн өмнө" юм шүү дээ

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр  хуулинд өөрчлөлт оруулах байдлаар хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг сольж, шинээр томилох ажил эрчимтэй явагдаж байна. Үүнээс ч өмнө шахуу анх гарааны зурхайгаас гарч чадсан хүн бол Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Цэрэнсодном юм. Тэрээр Улсын Ерөнхий прокурорын орлогчид хамгийн түрүүнд нэр дэвшээд амжсан. Гэвч прокурор А.Цэрэнсодномын бусадтай их хэмжээний мөнгөний асуудлаар ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсанаар Ерөнхийлөгч саналаа буцаан татсан юм. Энэ нь Ерөнхийлөгчийн хувьд маш зөв шийдэл авч, А.Цэрэнсодном гэдэг хүний хувьд ашиггүйгээр туссанаар барахгүй, хохиролтой зүйл болчихоод байгаа юм. Түүний бусадтай их хэмжээний мөнгө ярилцаж байсан бичлэг задарч байсан бол одоо бүр Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийг шалгах хэлтэсээс шалгаад эхэлчихлээ.  Төр төмбөгөр ёс ёмбогор болохоор аргагүй ч биз. Тэрбээр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн, бэлгийн харьцаанд орсон Г.Наранхүү гэгч нь хэргээ нуун далдлахын тулд таван сая долларыг нь бусдад өгч хэргээ хаалгаж эрүүгийн хариуцлагаас зугтсан” хэмээн ярьсан юм.  Мэдээж иргэн Г.Наранхүү гэгч гомдол гаргаж таарна.  Тэгээд ямар ч эргэлзээгүй шалгаад эхэлчихэж. Дарга болох гэсэн биш даанч яав даа, яг "зэрэг нэмэхийн өмнө" юм шүү дээ?

Ер нь нийгэмд шударга ёс тогтооно хэмээн дээр дооргүй ярьж хэлж, бас ч гэж бодитой санаачлагууд гарч эхлээд байгаа энэ үед дарга болох хүсэлтэй хүмүүс,  ёс зүйтэй, шударга, зөв байхгүй бол баларч болдгийн тод жишээ энэ. Хаа очиж А.Цэрэнсодном өөрөө дарга болчихьё гэж гүйгээгүй л байх. Бас цөөн тооны дургүй хүмүүсийнхээ занганд орсон мэтээр тайлбар өгч байсан шиг санагдана. Урьдын юм ул болж байна. Улайрсан бух шиг тал талаас нь цохиод байхад л албан тушаалын төлөө үхэн хатан дайраад байдаг манай салбар салбарын дарга нар, даргад горилогсод хаана хаанаа нэгийг бодмоор.

Д.Оюу



СЭТГЭГДЭЛ БИЧИХ