Хууль бус мөрийтэй тоглоомын газраас 10 хүн баривчилж, их хэмжээний хар тамхи хураан авлаа

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатууллаа.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, 10 гаруй иргэнийг баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, гүйцэтгэх ажиллагаа оройн 23:00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд тагнуулын алба хаагчдыг тус газарт орох үед зарим этгээдүүд хэргийн газраас зугтахыг завдан, хажуугийн PC тоглоомын газарт нуугджээ. Улмаар тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг шалгахаар авч явсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ