Хойд эцэгтээ зодуулсан дөрвөн настай хүүхдийн биеийн байдал сайжирч байна гэв

Өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар хэвтэрт ортол нь зодсон харамсалтай хэрэг гарсан. Хүү ГССҮТ-д хүргэгдэн очиж, гурван ч удаа хагалгаанд орсон байдаг. Тэрбээр одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Тодруулбал, Хүү Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээний тасагт 25 хоног хэвтэж, хагалгаанд оржээ. Одоогоор хүү хагалгааны дараах энгийн тасагт шилжиж, биеийн байдал нь сайжирч байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ