Өдөрт ширхэг алим идэж байх 10 шалтгаан

Алим нь бүх хүний дуртай, ашиг тустай жимс. Алим идэхдээ хальслах ч хэрэггүй, учир нь хальс нь өөрийн найрлагаар алимнаас өөрөөс нь ч дутуугүй ашигтай юм. Тийнхүү энэ маш амтлаг, шүүслэг жимсний хүч юунд байдаг вэ?
1.Холестерин бууруулна
Алим нь уусдаг эслэг агуулдаг бөгөөд гэдсэнд өөх тосыг шингээж , улмаар холестерин бууруулдаг нь бидний эрүүл мэндэд тустай.
2. Шүдийг цэвэр, эрүүл байлгана
Алим нь мэдээжээр шүд хорхойтохоос шууд хамгаалдаггүй ч, тойруугаар бол тус болдог. Алимыг зажилахад, аманд шүлс ихээр ялгарч, ингэснээр бактерийн тоог цөөрүүлэн, шүд хорхойтохоос хамгаалдаг байна.
3. Нүдний болор цайхаас сэргийлнэ
Энэ асуудлаар санал бодол хуваагддаг. Гэхдээ антиоксидант бүхий алим идэх болон нүдний болор цайх эрсдэлийг бууруулах нь хоорондоо холбоотойг зарим судалгаа харуулжээ.
4.Элгийг хоргүйжүүлнэ
Элэг нь бидний бие махбодийг хорт бодисоос цэвэрлэдэг. Хэрвээ танд детоксын хоолны дэг барих цаг зав байдаггүй бол, ердөө л алим ид.
5. Жинг хянах боломж олгодог
Харин энэ шалтгаанаар та илүүдэл жинтэй болох магадлал бага байх бөгөөд эслэг нь ходоодонд орохдоо цадсан мэт мэдрэмж төрүүлнэ. Алиманд ийм эслэг их байдаг бөгөөд гэхдээ илүүдэл калори гэж байхгүй.
6. Цөсөнд чулуу үүсэхээс сэргийлдэг
Энэ нь бие махбодид эслэгийн үзүүлдэг үйлчлэлийн бас нэг үр дүн бөгөөд цөсөнд чулуу үүсэхгүй, учир нь цөс өтгөрдөггүй байна. Үүний шалтгаан нь дахиад л нөгөөх холестерины хэмжээг багасгадагтай холбоотой.
7. Хавдраас сэргийлдэг
Алиманд байдаг флавонол гэдэг бодис нь хорт хавдар үүсэх магадлалыг багасгахад туслаж чадна. Энэ нь нойр булчирхайн хавдрыг хэлж байгаа юм. Харин Корнеллын их сургуулийн судлаачид насжилтын эсрэг үйлчлэл бүхий тритерпеноид гэдэг бодисыг алимны хальснаас илрүүлжээ. Үүнээс гадна энэ бодис нь хөх, элэгний хорт хавдраас сайн сэргийлдэг байна.
8. Альцгеймер, Паркинсоны өвчнөөс сэргийлдэг
Алимны шүүс нь Альцгеймер, Паркинсоны өвчин тусах эрсдэлийг холдуулахад туслаж болохыг судалгаа харуулжээ.
9. Дархлааны тогтолцоонд тустай
Улаан соортын алиманд кверцетин гэдэг антиоксидант байдгийг сүүлчийн судалгаа харуулсан байна. Хэрвээ та ялангуяа стресстээд байдаг бол, энэ бодис дархлааны тогтолцоог бэхжүүлж чадна.
10. Өтгөний асуудлыг шийддэг
Энд аминдэм юмуу антиоксидтанууд ямар ч хамаагүй. Эслэг нь ходоодонд ороод тэр даруйдаа бүрэн шингэдэггүй байна. Хоолны шингэлтийг сайжруулахын тулд элдэв эм тан худалдан авахын оронд алим идэх хэрэгтэй, мөн та ер нь хэтэрхий хүнд хоол идсэн байж ч болох.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ