Халтар царайтизмд автсан монголчууд

Кино үзэх гэж яарч давхиад осол гаргасан гэнэ. Яаж байгаа юм гэхээр “Өш хонзонгийн цэцэг ш дээ. Жу Хиран, Сол Ёнхуа энэ тэр одоо аймар сонирхолтой болж байгаа” гэх юм. Зарим хүн бүр хийж байсан ажлаа хаяад зурагт бараадахыг харвал Монголын нийгэм дахиад халтар царайтизмд автчихсан бололтой.

Үсчинд ороод оочер хүлээнгээ сэтгүүл үзэж суув. Үйлчлүүлэгч, үсчин хоёул тэр дээр өлгөсөн зурагт руу хараад гөлөрчихөж. Тэгж байгаад духны урдуур унжуулж тайрдаг үсийг нь урт, богино болгочих юм. Үсээ тайруулж байгаа нь ч гомдоллохгүй, амар ч юм шиг.

Дээр яасан, орой Эрдэнэт явах вагоны тасалбар авсан танил маань кино үзэж суусаар хоцорчихсон. Бас харамссан шинжгүй л сууна билээ. Солонгос кино монголчуудыг ийм болгосон байна. Хааяа, бараг долоо хоногийн зайтай ганц нэг анги үзэхэд үйл явдал нь өөрчлөгдөж шалиагүй байдаг киноны агуулгууд нь хэрүүл уруул, нэгнээ араар нь тавьсан хадам аав ээжтэйгээ хэрэлдсэн, нэг тийм өшөө авах гэж хат сууж буй бүсгүйн тухай нэг л ойролцоо. Тэгээд манайхан хуйлраад байхыг бодвол энэ кинонууд шиг амьдрал олшроод суралцаад байгаа юм уу, эсвэл дэндүү их ээдрээ, орооцолдоо, учиг уяа нь олдохгүй амьдрал тийм сонирхолтой санагддаг юмуу бүү мэд.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ