Өлгий сумын 9 чиглэлд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид Өлгий сумын 9 чиглэлд хорио цээрийн бүсэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллаж байна. Өнгөрсөн хоногт Улаанхус чиглэлд тогтоосон хорио цээр, хөдөлгөөнийг хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчил гаргасан иргэдийг Өлгий сумын чиглэлд буцаалаа. Иймд эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг хүндэтгэн сахиж, хорио цээр тогтоосон бүсэд нэвтрэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
.png)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ