А. Дэлгэрцэцэг шилдэг зургаан гоо бүсгүйн нэг болов

АНУ-ын Лас Вегас хотод “Мrs World” тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас А.Дэлгэрцэцэг оролцож, шилдэг зургаан гоо бүсгүйн нэгээр шалгарав. А.Дэлгэрцэцэг нь  “Mrs Mongolia World 2018 -Гоо Ээж" улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын эзэн, үндэсний ялагч, Алтан Эрдэнийн өргөмжлөлт - Гоо Ээж болж байсан билээ. 

 “Mrs World 2019” тэмцээн дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 4-ний хооронд АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж, 35 орны үзэсгэлэнт ээжүүд оролцсон юм. Үүнээс хагас финалд 12 орны мисс, финалын шатанд Монгол, Америк, Вьетнам, Өмнөд Африк, Малайз, Украйн улсын 6 мисс шалгаран, шүүгчдийн үнэлгээгээр Вьетнамын улсын мисс Mrs World 2019 титмийн эзэн боллоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ