Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. ОЮУ ТОЛГОЙ ХХК-ий гадаад болон дотоодын ТУЗ-ийн гишүүд удирдлагуудыг УЕП газарт шалгуулах шаардлагыг "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс хүргүүлэх талаар 12.00 цагт УЕП-ын нэг давхарт хэвлэлийн хурал зарлаж байна.
  2. “Төрийн албаны топ мeнeжeрийн сургалт” Холидeй Инн зочид буудлын их танхимд 09.00 цагт эхэлнэ.
  3. 10.00 цагт нийслэлийн иргэний танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран нийслэлийн иргэдэд хороодоор дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нээлт болно. 
  4. “ОРОН СУУЦНЫ ХОТХОНУУДЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлэг 14.00-16.00 цагийн хооронд НЗДТГ-ын А хуралдааны танхимд зохион байгуулагдана.
  5. 09.30 цагт Монгол Улсын Eрөнхийлөгчийн ивээл дор " Мах, Хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал" хэлэлцүүлэг төрийн ордонд болно. 
  6. MN мэдээллийн төвд 11.00 цагаас “Өнөөдөр” сонины "Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд, мал маллахаар хөдөөг зорьсон “Нийслэл хүүхдүүд” жилийн гэрээгээ дуусгаад нийслэл хотдоо иржээ. Тэд “Cool Mongolia” төслийг санаачлан хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  7. MN мэдээллийн төвд 11.30 цагаас "Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ