Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Ялалтын цуурай Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Ялалтын цуурай” нээлтийн үйл ажиллагааг Дорнод аймгийн тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна. Нээлтийн эхэнд “Монгол дайчдын хөшөөн”-д цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэлж, Тусгаар тогтнолын талбайд Халхголын “Ялалт” музей, аймгийн музейн дайны үзмэрүүдийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Мөн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн зэвсэг техник, урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдах ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ