Хүүхэд мөргөж амь насыг нь хохироосон жолоочийг саатууллаа

2019 оны 05-р сарын 02-ны өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн 3-р хороо Нарангийн гудамжны задгай хашаанд Hyundai Accent маркын тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2 настай хүүхдийг гэртэй нь дайрч амь насыг нь хохироожээ.Хэргийн газрыг орхин зугатсан жолоочийг хэргийг Багахангай дүүргийн замын хяналтын постонд 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Д. Мөнхбат, ахлах ахлагч Б. Ганзориг нар оройн 21.00 цагийн үед илрүүлэн саатуулж, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.


Машины ард болон доогуур хүүхэд байгаа нь жолоочид харагддаггүй тул ухрах болон хөдөлгөөн эхлэх үед хүүхэд осолд өртөх аюултай байдаг. Машинаа гражаас гаргах, зогсоолд тавих, ойр зуур хөдөлгөөн хийхдээ, машиндаа суухаас өмнө машинаа тойрч үзээд ард болон ойр орчимд хүүхэд, явган зорчигч байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ