668 хохирогчтой залилангийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болно

“Юнит сайклер” ХХК-д холбогдох 668 хохирогчтой, их хэмжээний хохиролтой залилангийн хэргийн шүүх хурал энэ сарын 10-ны өдрийн 13.30 цагаас товлогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товложээ.
Иймд уг хэргийн хохирогч нар иргэний бичиг баримттайгаа тавдугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байр буюу хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд ирж шүүгчийн туслах Д.Мөнхтогтохтой 202 тоот өрөөнд ирж уулзан холбогдох мэдээллийг авахыг мэдэгджээ.
Хаягийг тодруулбал Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ын ард шүүхийн байр бөгөөд холбогдох мэдээллийг 458175, 99278995 дугаарын утсаар авах боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ