Улсын Гуравдугаар төв эмнэлэг Энэтхэгийн мэс засалчидтай хамтран ажиллаж байна

Олон улсын Ротари байгууллагын 3080 дугаар дүүргийн Чиндигар болон 3450 дугаар дүүргийн Туул Ротари клуб хамтарсан “Глобал Грант " төслийг хэрэгжүүлэхээр БНЭУ-аас эмнэлгийн тусламжийн мэргэжлийн баг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирлээ.
Олон улсын Ротари сангийн санхүүжилттэй тус төслийн хүрээнд Энэтхэг улсын өндөр зэрэглэлийн мэргэшсэн эмч нар тус эмнэлгийн мэдрэл, нүд болон ерөнхий мэс засал, мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн багтай хамтран ажлын байрны мэс засал дадлага сургалт, үзлэг оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар танхимын сургалт зохион байгуулна.
Монголын мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй энэхүү хамтарсан ажиллагааг тус эмнэлэгт 2 дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэтхэг эмч нар өнөөдрөөс энэ сарын 16-ныг хүртэл ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ