1000 гаруй шонхор нууцаар хил давуулж Монгол Улс 20 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон талаар мэдээлнэ

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулж Монгол Улс 20 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон асуудлаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Зууны мэдээ сонины төвд Төрийн эрх бүхий байгууллага хувийн компанийн газрыг булаадаг аргыг баримттай дэлгэнэ. Хорооныхоо газарзүйн байрлалыг өөрчлөх нэрийдлэээр ийм арга хэрэглэдэг гэдгийг Богд асар компаниас мэдээлнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас МАХН-ын удирдлагууд нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- "ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ” үндэсний форум “Блью Скай” зочид буудлын “Даймонд” танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- “Кемпински” зочид буудлын их танхимд 09.00-14.30 цагийн хооронд "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СЭТГҮҮЛЧ" хэлэлцүүлэг болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ