Дээд шүүх: Сонгуулийн саналыг дахин тоолох боломжгүй

 

Даваа гаригт Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч Николас Мадуро ялалт байгуулсан. Мадуро нийт сонгогчдын 50.8 хувийн саналын авсан. Харин түүний өрсөлдөгч Энрики Карпилес 49.0 хувийн санал авсан юм. Сонгуулийн дүнтэй танилцсаны дараа нэр дэвшигчид бие биедээ баяр хүргэж саналын дүнг хүлээн зөвшөөрсөн боловч засгийн газрын гишүүд болоод зарим иргэд саналын дахин тоолох шаардлага хүргүүлээд байгаа. Түүнчлэн хэд хэдэн хотод жагсаал цуглаанууд ч болсон юм. Харин өчигдөр тус улсын дээд шүүхээс “Сонгуулийн саналыг дахин тоолох боломжгүй” хэмээн албан ёсоор зарлав. Ингэснээр сонгуулийн дүн хүчин төгөлдөр хэвээр үлдэж Николас Мадурогийн ялалтаар өндөрлөнө гэсэн үг. Саналын дүн маш цөөн хувийн зөрүүтэй байсан, гэхдээ ямар ч будилаан ороогүй хэмээн үзэж байгаа юм.

Мадурогийн ялалтад хамгийн их түлхэц болсон зүйл бол Уго Чавесын санал болгосон хүн гэдэгт л оршиж байсан гэж үзэх хүмүүс олон байна. Николас Мадуро хэзээ ерөнхийлөгчийн тангаргаа өргөхийг хараахан товлоогүй байгаа ч ойрын хугацаанд тангаргаа өргөх ёстой.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ