“Н7N9”-ийн халдвараар 16-н хүн амиа алджээ

Хятадын зүүн нутгаас эхтэй А хүрээний “Н7N9” шувууны ханиадны вирусээр өвчлөгсдийн тоо 77 хүрч, тэдний 16 нь амиа алджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, шинэ төрлийн вирусын голомт гэгдээд буй Хятадын хамгийн олон хүн амтай Шанхай хотод 30 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь амиа алджээ. Энэ зуур эрүүл мэндийн албаныхан “Н7N9”- ийг өмнөх төрлүүдээсээ өөр, хүнээс хүнд халдварладаггүй гэж мэдэгдсэн бөгөөд амьд тахианы худалдааг хориглож, халдвартай байж болох гэрийн тэжээвэр шувуудыг устгалд оруулсаар байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ