Хойд Солонгос ухаалаг утас үйлдвэрлэж эхэллээ

Хойд Солонгосчууд өөрсдийн брэндийн ухаалаг утаснуудыг үйлдвэрлэж эхлээд байгаа билээ. Тус улсын албан ёсны мэдээллийн агентлаг болох KCNA-аас интернет болон телефон утасны хэрэглээ, сүлжээг нэмэгдүүлэхээр шийдсэн тухай албан ёсоор мэдээлсэн байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун утас үйлдвэрлэгч үйлдвэртэй очиж танилцсан байна. “Ариранг” брэндийн бүтээгдэхүүнд солонгос ардын уртын дуу болон өндөр нягтралшилтай камерыг суурилуулжээ.
Хойд Солонгосын удирдагч тэрээр “бид өөрсдийн нэрийн брэнд гаргаж байгаадаа баяртай байна” гэж хэлжээ.Энэхүү брэндийн утсаа Хятад улстай хамтран үйлдвэрлэж байгаа бөгөөд борлуулалтад гаргахаас өмнө сайтар хянаж, шалгана хэмээн Хойд Солонгосын технологи, шинжлэх ухааны вэб сайтаас мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ