Энэ өдөр Рузвельт, Черчилл нар “Атлантын харти бичигт” гарын үсэг зуржээ

1941 оны наймдугаар сарын 14-нд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Делано Руквельт, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилл нар нацистын Герман болон түүний холбоотнуудын эсрэг дайны талаар хоёр гүрний зөвшин тохирсон байр суурь боловсруулах хэлэлцээгээ дуусгажээ.

Тийнхүү хэлэлцээний төгсгөлд “Атлантын харти бичиг” гэдэг хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. 8 зүйлээсбүрдсэн баримт бичигтдайны зорилго болон дайны дараахи дэлхийн байгуулалтыгерөнхий байдлаардурджээ.

Английг бодвол АНУнацистын эвслийн орнуудтай албан ёсоор байлдаагүй байсанд (1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Пирл-Харбор дахь америкийн баазад Япон улс халдсаны дараа л албан ёсоор дайн зарласан юм) энэ хэлэлцээрийн өвөрмөц онцлог оршиж байв

Гэсэн ч ерөнхийлөгч Рузвельтнацистын түрэмгийллийн эсрэг байлдаж байсан орнууд, түүний дотор ЗСБНХУ-ыг дэмжиж байгаагаа хэзээ ч нууж байгаагүй.

1941 оны есдүгээр сарын 24-ндЗХУ энэ тунхаглалд нэгдэж байгаагаа мэдэгдээд, ингэхдээ Харти бичгийн зарчмуудыг хэрэглэхдээ“бусад аль нэг орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага болон түүхэн онцлогийг харгалзан үзэх ёстой” гэж онцлон тэмдэглэсэн байна.

1942 оны нэгдүгээр сарын 1-нд Харти бичгийг дэмжсэн засгийн газрын төлөөлөгчид 26 улсын тунхаглалд Вашингтон хотноо гарын үсэг зуржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ