Э.Сноуден: 09/11-ийн дараа хэвлэлүүд төрийг хянахаа больсон

АНУ-ын тусгай албадын электрон хяналт цагдалтын хөтөлбөрийг илчилсэн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден “Нью-Йорк таймс” сонинд өгсөн ярилцлагадаа, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааны дараа америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд (ОНМХ)засгийн газрыг хянах үүргээ биелүүлэхээ больсон гэж мэдэгджээ.

“Энэ террорын ажиллагааны дараа Америкийн мэдээний томхон хэвлэлүүд эх оронч санаа бодол дээшилж байсан үед эх оронч биш хэмээн харагдаж, санхүүгийн хохирол хүлээхээс эмээснээс болоод засгийн газрыг хянах үүргээсээ татгалзсан юм. Энэ стратеги нь бизнесийн үүднээс ашигтай байсан ч, нийгэмд хүндээр туссан юм” гэж Сноуден тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, тэр өөрийн мэдээллийг америкийн томхон хэвлэлийн ажилтнуудад биш, харин америкийн баримтат киноны найруулагч Лора Пуатра, британийн “Гуардиан” сонины сурвалжлагч Гленн Гринвальд нарт өгч байжээ.

Тэр сонины сэтгүүлч Питер Маасстай ярилцахдаа, сурвалжлагч нар өөрсдийн материалыг эрх баригчдын хяналт цагдалтаас хамгаалахын тулд нууц түлхүүр хэрэглэхаргыг ашиглаж сурах хэрэгтэй гэжбас тэмдэглэсэн байна. “Интернэтээр явуулсаннууцлаагүй ямар ч мэдээ дэлхийн тагнуулын аль ч албанд очдогийг ойлгодоггүй хүмүүс мэдээний байгууллагуудад байдгийг мэдээд би гайхсан юм” гэж Сноуден мэдэгджээ.

Лора Пуатрагийн тухай Питер Маассын материал “Нью-Йорк таймс” сонины сайтад бас нийтлэгдсэн байна. Энэ материалд тухайлбал, тагнуулын албадаас хамгаалахын тулднайруулагч эмэгтэйн хэрэглэдэг аргын тухай, Сноудентэй хэрхэн хамтран ажиллах болсон тухай өгүүлжээ.

Пуатра тухайлбал,засгийн газрын зүгээс америкийн иргэдийн эрхийг хөсөрдүүлж байгаа асуудлыг судладаг байна. Тэр Сноуденаасдээр дурдсан ярилцлагыг авахаар бэлтгэхэднь зуучилжээ.Пуатранууцласан кодоор асуултуудыг ТТГ-ын хуучин ажилтанд явуулж, дараа нь түүний хариултыг Маасст өгсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ