Берлусконид оноосон ялыг хүчингүй болгохоос татгалзжээ

Италийн ерөнхийлөгч Жоржо Наполитанотус орны ерөнхий сайд асан Сильвио Берлусконийг орлогоо нуун дарагдуулж байсан буруутайг өнгөрсөн сард тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоос татгалзсан байна.
Өөрийнх нь удирдагчийг цаашид эрүүгийн талаар мөрдөн мөшигөх тохиолдолд засгийн газрыг огцруулахаар сүрдүүлж байсан Берлусконийн намд хууль дүрмийг хөдөлбөргүй биелүүлэх ёстойг ерөнхийлөгч бас анхааруулжээ.
Гэхдээ Наполитано хуучин ерөнхий сайдыг “тун хязгаарлагдмал нөхцлөөр” өршөөж болохыг үгүйсгээгүй байна.
Берлусконийн нам эрх баригч эвслээр гарвал улс орны хувьд эдийн засгийн сүйрэлучруулж мэднэ хэмээнИталид болгоомжилж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ