Сирийн бодит байдал

Газрын дундад тэнгисийн зүүн эрэг дэх Сири улсын нөхцөл байдал тогтворжиж байна гэж НҮБ мэдээлсэн. Гэвч тэнд байдал улам дордож байгааг олон улсын сурвалжлагчдын нийтлэлээс харж болно. Лалын хэт даврагсад, салан тусгаарлах үзэлтнүүд, үндэстнүүдийн мөргөлдөөн энэ улсыг мөхөөж мэднэ гэж шинжээчид дүгнэх болов. НҮБ-аас амь эрсэдсэн хүмүүсийн тоог 100 мянга давсан гэсэн. Амиа алдагдсын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, энгийн номхон иргэд бөгөөд тэд үймээн, бослогын хөлд үрэгдэж, зарим нь өлсгөлөн, өвчнөөс болж нас барж байна.

НҮБ-ын дүрвэгсдийн хорооноос гаргасан тайланд өнөөдөр Сирийн бараг долоон сая гаруй иргэнд яаралтай хүмүүнлэгийн тусламж дэмжлэг шаардлагатай байна гэжээ. Тусламж нэн даруй шаардлагатай иргэдийн бараг тал хувь нь хүүхдүүд байгаа юм. Сирид дотоодын хямрал хүчирхийлэл гаарснаас хойш өнөөдрийн байдлаар хөрш зэргэлдээх улс орнууд руу Сирийн бараг сая 700 мянган иргэн дүрвээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ