Өнөөдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөр

Жил бүрийн наймдугаар сарын 15-нд Энэтхэг улс хамгийн том баяр – Тусгаар тогтнолын өдөр (Independence Day in India) буюу Их Британиас Энэтхэгийн тусгаар тогтносныг зарласны ойг тэмдэглэдэг юм. Тус тогтнолын өдрийг 1947 оноос тэмдэглэж байгаа билээ.1947 оны энэ өдөр Энэтхэгийн тусгаар тогтнолын Актбичиг хүчин төгөлдөр болж,тус орны ерөнхий сайдЖавахархал НеруДели хотын Улаанцайзадтусгаар тогтносон Энэтхэгийн гурван өнгөт далбааг мандуулжээ.
Энэ өдөр төрийн далбаа мандуулах ёслол тус орны олон хот, тэр ч байтугай тосгонд болдог байна. 1950 онд Энэтхэгийг бүгд найрамдах улс гэж тунхаглах хүртэл Тусгаар тогтнолын өдөр нь үндэсний цорынганц баяр, засгийн газрын байгууллага, хувийн үйлдвэр, худалдааны газруудын албан ёсны амралтын өдөр байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ