Египетэд онц байдал зарлав

Египетийн түр ерөнхийлөгч Адли Мансур наймдугаар сарын 14-нд орон нутгийн цагаар 16 цагт (УБ-ын цагаар23 цагт – ред.,) тус оронд онц байдлын горим тогтоож байгааг зарлав гэж Франс пресс агентлаг уламжилжээ.Төрийн тэргүүний тайлбарласнаар, онц байдлыг горим нэг сарын турш тус орны нийт нутагт үйлчилэх юм.

“Тус оронд хууль, дэг журмыг хангаж, цаашид цус асгаруулсан хэрэг явдал гаргуулахын тулд онц байдал тогтоож байна” гэж эрх баригчид тайлбарлажээ.

Каирболон тус орны бусад хотод эмх замбараагүй явдал эхлэсэн нөхцөлд ийм арга хэмжээ авсан байна.Түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхнй майхан, сууцнэг сар гаруйн турш байгаа талбайгааслалын жагсагчдаас зайлуулах үүднээс ийм арга хэмжээ авчээ.

Наймдугаар сарын 14-нд Египетад эмх замбараагүй явдал болох үеэр 278 хүн амь үрэгдсэн байна. Тус орны Эрүүл мэндийн яамнаас энэ мэдээг өгсөнийг Франс пресс агентлаг уламжилжээ.Бэртэж, шархадсан хүмүүсийн тоо хоёр мянгаас давсан байна.

Амь үрэгдэгсдийн дотор цагдаагийн 43 ажилтан байгаа ажээ.Египетийн Дотоод хэргийн сайд Мохаммед Ибрагимын дурдсанаар, тэдний дотор хоёр генерал, хоср хурандаа, түүнчилэн 14 офицер , 14 жирийн цагдаа, 9 хугацаат цэргийн албан хаагч, хууль сахиулах байгууллагын нэг энгийн ажилтан байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ