Кофе зүрхэнд муу гэдгийг няцаав

Кофе байнга уух нь судсанд муу биш гэдгийг Их Британийн  Лондоны хатан хаан Мариягийн  их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.  Тэдний хийсэн  судалгаа үүнийг харуулсныг хэвлэлд мэдээлсэн байна.

Судалгаанд найман мянган хүн оролцжээ. Тэднийг өдөрт хичнээн аяга кофе уудгаар нь, тодруулвал  өдөрт нэг жижиг аяга, гэхдээ өдөр бүр уудаг; өдөрт хоёроос гурван аяга;  өдөрт гурваас илүү, тухайлбал 25 аяга кофе уудаг гэдгээр нь гурван бүлэгт хуваасан байна. Өдөрт 25-аас илүү аяга кофе уудаг хүмүүс судалгаанд оролцоогүй ч, өдрийн 25 аяга кофе ч  артерийн судасны хатуурал ихсэхтэй холбоогүй аж.  Ингэхдээ нас, тамхи татдаг, хоолны дэг барьдаг эсэх болох артерийн даралт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэн байна.

Бусдааc ахиу  кофе уудаг хүмүүс нь согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг тамхичин  эрчүүд  илүүтэй байжээ.   Тийнхүү зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэл их байдаг болон өдөр бүр кофе их уудаг нь яагаад холбоотойг тайлбарлаж болох гэнэ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ