Хачгаар дамжих халдварын 518 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ

Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол:Архангай,  Баянхонгор,  Булган,  Баян-Өлгий,  Дорнод,  Дундговь,  Дорноговь,  Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв,  Увс,  Орхон,  Сүхбаатар  аймгийн  116  сум,  нийслэлийн  7  дүүрэгт  хачгаар  дамжих халдварын 518 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн  нь өмнөх  оны  мөн  үеэс 27.1 хувиар, эпидемиологийн 21 дүгээр долоо хоногтой харьцуулахад 66 тохиолдлоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.


2019 оны 5 дугаар  сарын  31-ний өдрийн  байдлаар ХР-ын 442  сэжигтэй  тохиолдлын 33(7.5хувь),  ХБ-ын  47 сэжигтэй  тохиолдлын  13(27.6хувь), ХЭ-ын  29  сэжигтэй  тохиолдол 3(10.3хувь) тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ