Б.Энх-Амгалан: Баруун таван аймаг руу зорчих тийзийг 30-50 хувь хямдруулахаар судалж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан баруун аймгууд руу зорчих онгоцны тийз хямдарна гэдгийг мэдээллээ.

Ажлын хэсэг судалснаар эхний байдлаар баруун таван аймаг руу үйлдэх нислэгийн тийзийг 30-50 хувь бууруулах боломжийг судалж үзэж байна.

Тэрбээр “Орон нутгийн тийзийн үнэ өндөр байгаа тул бууруулах бололцоог судалж үзсэн. Ингээд мэргэжлийн байгууллагуудтай хамтран тийзний үнийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Нэлээд судалсны эцэст баруун таван аймаг руу зорчих тийзийн үнийг бууруулах боломж байна гэдэг эхний мэдээллийг ирүүллээ.

Ажлын хэсэг судлаад

Улаанбаатар-Увс чиглэлд шууд зардал 6.3 сая, шууд бус зардал 3.1 сая хамгийн өндөр тариф нь 650, дундаж тариф 300 мянган төгрөг орчим байна.

Баян-Өлгий чиглэлд шууд зардал 7.1, шууд бус 3.1 сая, өндөр тариф 725 мянга, дундаж тариф 400 мянган төгрөг

Ховд аймгийн чиглэлд шууд зардал 6.4 сая, шууд бус зардал 3.1 сая, өндөр тариф 650 мянга, дундаж тариф 320 мянган төгрөг,

Говь-Алтай аймаг шууд зардал 5.4 сая, шууд бус зардал 3.1 сая, өндөр тариф 600 мянга, дундаж нь 310 мянган төгрөг,

Завхан аймгийн чиглэлд шууд зардал 5.5, шууд бус зардал 3.1 сая, өндөр тариф 600 мянга, дундаж тариф 250 мянган төгрөг байна.

Авиа компаниудын долоо хоногт нисэх тоог нэмэх замаар зардлыг багасгах боломжийг судалж байна. Мөн МИАТ компанийг түрээсийн онгоц оруулж ирэн орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэх, тийзний үнийг буулгах талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар туршилтын онгоцууд нислэг үйлдэж, билетийн үнийг буулгах боломж байна гэж харж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ