Хуулийн төслөөс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг бүртгэхгүй байх заалтыг хасна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгасан байсан ч Зам тээврийн хөгжлийн яам энэхүү заалтыг хасах саналтай байгаа аж.
Учир нь иргэдийн амьжиргааны төвшин доогуур гол хэрэглэж байгаа унаа нь буруу талдаа жолооны хүрдтэй Приус маркийн автомашин байгаа тул судалгаа, шинжлэх ухааны үндэслэл, шат дараатай хэрэгжүүлэх ёстой тул энэхүү заалтыг татаж авахаар болсон талаараа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ