133 дугаар сургуулийн багш, ажилчид ирэх намар хичээл эхлэх боломжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Хангарди ордны 1 давхарт Хэвлэл мэдээллийн төвд Аялал жуулчлалын газраас “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирэх урьж байна. 325044
12:00 цагт Corporate зочид буудлын Улаанбаатар танхимд IBO холбооны дэлхийн аварга , Дэлхийн аваргын мөнгөн медальт ,Олимпийн мөнгөн медальт ,МУГТ Н.ТөгсцогтДараагийн бүсийн аваргын төлөөх тулааны хэвлэлийн бага хуралтай. Утас: 88067711,99113830
Үндэсний мэдээллийн төвд 5 хуралтай
11:00 цагаас Эмч, багш нарын цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэх шийдлийн талаар ХҮН намаас мэдээлэл хийнэ.
11:30 цагаас “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас голд живж сураггүй алга бологсдын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагаас Дөрвөн ээлжээр хичээллэж ачааллаа дийлэхгүй байгаа 133 дугаар сургуулийн багш, ажилчид хүүхдийн эрх зөрчиж байгаа энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хотын даргаас шаардаж, ирэх намар хичээл эхлэх боломжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:30 цагаас Оюутолгойн талаар МАХН болон бусад нам мэдэгдэл танилцуулна.
13:30 цагаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад компаниуд татвараа нуун дарагдуулж, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн баримтыг дэлгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ