Том оврын автомашинууд хоорондоо мөргөлджээ

Хан-Уул дүүргийн Айцын даваанд өчигдөр орой 21.57 цагт  зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замд зорчиж явсан “Хово 371”  загварын автомашин “Норд бенз” загварын хүнд даацын ачааны автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас 38-42 насны хоёр жолооч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн онцгой байдлын  газрын алба хаагчид гаргаж  эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ