Экс конгрессын гишүүнд 2,5 жил хорих ял оноов

Наймдугаар сарын 14-нд АНУ-ын шүүх Иллинойс муж улсаас төлөөлөгчдийн танхимд сонгогдож байсан ЖессиЖексон (хүү) болон түүний гэргийд хөрөнгө мөнгийг зориулалтын бусаар зарцуулсанхэргээр хорьж шийтгэх ялж оноожээ. CNN-ийн мэдээлснээр, шүүхийн шийдвэрийн дагуу, Жексон 30 сар, харин түүний гэргий Сандра нэг жил хоригдох ял авсан байна.
Түрүүнд нь прокурорын байгууллага улс төрчид дөрвөн жил, харин түүний гэргийд 1,5 жил хорих ял оноохыг шаардаж байжээ.
Хүү Жесси Жексоны эсрэг эрүүгийн хэргийг 2013 оны хоёрдугаар сараас хэлэлцэж эхлэсэн байна. Мөрдөн байцаагчдын тогтоосноор, улс төрч сонгуулийн сангийн 750 мянган долларыг зориулалтын бусаар зарцуулсан буруутай ажээ.
Харин түүний гэргий нөхөртэйгээ хамтран татварын мэдүүлэх өгөхдөө буруу мэдээлэл танилцуулсан буруутай. Мөрдөн шалгах ажил эхэлмэгц хуучин конгрессын гишүүн болон түүний гэргий гэм буруутай гэдгээ хүлээсэн байна.Ял ногдуулах хүртэл тэр хоёр гадуур байцаагдаж байжээ.
Хүний эрхийн төлөө нэрт тэмцэгч Жесси Жексоны хүү Жесси Жексон1995 оноос төлөөлөгчдийн танхимын гишүүн байсан; 30 настайдаа конгрессын сонгуульд анх ялж,сүүлчийн удаа 2012 онд улиран сонгогджээ.Гэвч тэр сүүлчийн сонгуулиас хойшхэдхэн долоо хоногийн дараа бүрэн эрхээсээ татгалзаж,үүнийгээ эрүүл мэнд тааруу байгаа гэдгээр тайлбарласан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ