Америкийн дараагийн дэлбэрэлт Техаст боллоо

Лхагва гаригийн орой Техасын баруун бүс нутгийн Вако хотын ойролцоох химийн бордооны үйлдвэрт том хэмжээний дэлбэрэлт болжээ. Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас ямар нэгэн хүний амь нас эрсдээгүй гэсэн мэдээ ирсэн байна. Харин олон тооны иргэд шархадсан бөгөөд тэдгээрээс 100 гаруй хүн ойролцоох хотын эмнэлэгт хүргэгдлээ хэмээн CNN агентлаг уламжиллаа.
Орон нутгийн удирдлагууд нэн түрүүнд үйлдвэрийн орчимд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байна. Учир нь гал авалцан дахин дэлбэрэлт үүсч болзошгүй хэмээн сэргийлж буй гэнэ. Дэлбэрэлт болсон учир шалтгааныг хараахан нарийн тодорхойлоогүй байгаа ч технологийн горим алдагдсанаас үүдэлтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Энэ дэлбэрэлт Бостонд болсон халдлагатай ямар нэгэн холбоогүй байх гэж найдаж байгаа. Холбогдох ч шалтгаангүй гэж хэргийн газарт мөрдлөг эхлүүлсэн цагдаагийн албаныхан үзэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ