УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир эхнэрээ "Алтан гадас" одонгоор шагнуулав

УИХ-ын гишүүнээр сонгогдож, өнгөрсөн 4 жил төр түшилцэж явсан Д.Дамба-Очир эхнэрээ "Алтан гадас" одонгоор шагнуулжээ.

Түүний гэргий Б.Цэгмэд“Очир төв” компанийн захирлаар 12 жил ажилласан нэгэн аж. Насаараа төр түмний төлөө зүтгэсэн ахмадуудад олдоггүй "Алтан гадас" одон УИХ-ын гишүүн асны эхнэр, нэг компанийн ажлыг 12 жил хийсэн нэгний энгэрт гялалзсан нь зарим хүмүүсийн хор шарыг хөдөлгөөд амжив.

Юутай ч Д.Дамба-Очир энэ сарын 12-ны өдөр эхнэрээ дагуулан Төрийн ордонд морилж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс "Алтан гадас" гарджээ.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ